Friday, September 4, 2009

сэргээшийн шинжилгээний дүн гарчээ

Ардын хувьсгалын 88 жилийн ойн үндэсний их баяр наадмын дараахан сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн талаар шуугих болсон. Манай сонин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос хийсэн албан ёсны мэдэгдлийг үндэслэн улсын их баяр наадмын хучит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн “А” сорьцоос хоёр бөх сэргээш хэрэглэсэн болохыг мэдээлсэн билээ. БНСУ-ын Шинжлэх ухааны технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төвөөс ирүүлсэн хариунд “2360915 бүртгэлийн дугаартай улсын заан Б.Соронзонболдоос Дэлхийн допингийн эсрэг хорооноос 2009 онд баталсан deksometazon хэмээх бодис 30 нано грамм, 2660840 бүртгалийн дугаартай улсын начин Ц.Сумъяабэйсээс сэргээшийн төрөлд багтдаг endogen хэмээх бодис 2.5 нано гр/мм хэмжээтэй илэрсэн” болохыг баталсан. Мөн “2660529 буртгэлийн дугаартай Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, 2660530 дугаартай улсын харцага Ө.Бат-Орших, 2660527 дугаартай улсын начин Ц.Содномдоржнарын бусад бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илрээгүй” гэсэн хариу иржээ. Одоогоор улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын хэргийг хэрхэн шийдэх тухайгаа МҮБХ илэрхийлээгүй байгаа.